Дархан-Уул аймгийн залуучуудын холбооноос санаачлан ОРХОН, ШАРЫН ГОЛ сумын иргэдэд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллахаар “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтарч Улаанбаатар хотын улсын эмнэлэгүүдийн нарийн мэргэжлийн эмч нарын баг манай Орхон, Шарын гол сумын ард иргэдэд үзлэг, эмчилгээ, оношилгоо хийхээр сумдуудруугаа хөдөллөө.
Үзлэгийн төрөл болон мэргэжлийн чиглэлийг тус тус танилцуулж байна.
– Эмэгтэйчүүд эмч
– Урологи эмч
– Хүүхдийн эмч
– Шүдны эмч
– Чих хамар хоолойн эмч
– Нүдний эмч
– Эхоны эмч,
– Дотрын эмч
– Арьс харшил
– Зүрхний цахилгаан бичлэг
– Мэдрэл, үе мөчний эмч нар үзлэг хийх тул нийт ард иргэд та бүхэн үзлэгтээ идэвхитэй хамрагдана уу.