ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН НӨХӨН СОНГУУЛЬ /РОТАЦИ/ ЗАРЛАГДЛАА.
2025-01-24

Монголын Залуучуудын Холбооны Их хурлын чөлөөт цагт удирдах дээд байгууллага нь ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ /ҮЗЗ/ билээ. 2015 онд анх байгуулагдаж 3 удаа хуралдсанаас хойш дахин хуралдаагүй нөхөн сонгууль хийгдээгүй 10 жил өнгөрсний эцэст МЗХ-ны Үндсэн дүрмийн хэрэгжилтийг хангах зорилгоор:
1. ҮЗЗ-ийн нөхөн сонгууль /ротаци/-ийг 2025.02.01 – 2025.02.15 дуустал хугацаанд зохион байгуулж сонгон шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулах
2. ҮЗЗ-ийн ээлжит IV хурлыг 2025.02.24-ны даваа гарагт зарлан хуралдуулахаар шийдвэрлэгдлээ.
2025.02.01-ний өдрөөс эхлэн Чөлөөт бус 226 суудалд Бүтцийн бүх шатны байгууллагын удирдлага, төлөөлөл Чөлөөлт 113 суудалд олон нийтээс нээлттэй сонгон шалгаруулах бүртгэл явагдах юм.
Монгол Улсын 16-40 насны иргэн бүр www.myf.mn сайтаар цахимаар болон МЗХ-ны төв байранд биечлэн ирж бүртгүүлж болно.
МЗХ-ны үүд хаалга залуустаа үргэлж нээлттэй. 2025.01.24