ЭМГЭНЭЛ
2025-01-18
Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төрсөн. Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, Шарын голын уурхайд ерөнхий инженер, Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, Түлш, эрчим хүчний яамны сайд, Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын алба хашиж байсан тэрээр 1990 оны есдүгээр сараас 1992 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны хоёрдугаар сараас 1993 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож байв.
2017 оны “Next Stop” наадмын үеэр Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Next Stop” гэдэг чинь дараагийн зогсоол гэсэн утгатай юм гэнэ лээ. Ингээд харахаар Монголын төрийн түшээдийн дийлэнх нь энэ Next Stop наадмаар дамжаад Залуу удирдагч сангаар шалгараад Монголын төрд зүтгэцгээсэн байх юм. Тэртээ 25 жилийн өмнө би энэхүү арга хэмжээг “ТАНСАГ” гэж хэлж байсан. Тухайн үед 200 хүн байсан цаашид хоёр мянга, хоёр зуун мянга, хоёр саяуулаа тансаг Next Stop хийдэг болоосой гэж ерөөл тавьж байсан. Одоо эх орондоо тансаг сайхан амьдрах Монголын гурван сая хүн тансаг сайхан орчинд баярлаж явах энэ ерөөл цаашид улам өргөжих болтугай” хэмээн ерөөл өргөж байжээ.
Талийгаачийн ар гэр, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.
Мөнх хөх тэнгэр ивээх болтугай !