Хэнтий аймгийн Батноров сум нь 7 багтай 496928.4 га газар нутагтай, Улаанбаатар хотоос зүүн тийш 435 км, Хэнтий аймгийн төв Чингис хотоос зүүн хойш зүгт 105 км-т оршдог. Хэнтий аймгийн Хэрлэн, Биндэр, Баян-Адaрга, Норовлин, Баян-Овоо, Баянхутаг зэрэг сумдтай хиллэдэг газар зүйн бүсчлэлээр тал хээрийн бүсэд оршдог 5700 гаруй хүн амтай сум юм.
МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй, Дэд ерөнхийлөгч У.Бямбасүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Батбаяр нар Батноров суманд ажиллаж ахлах ангийн 40 гаруй сурагчдад “Мэргэжил сонголт”, ЭЕШ-нд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгч чөлөөт уулзалт хийлээ.
Мөн Батноров сумын Засаг даргын тамгын газраас тодорхойлсны дагуу 6-р багийн Бизнес эрхлэгч залуу гэр бүлийн гишүүн Хүрэлням овогтой Алтаннавчид “Тэргүүний залуу бизнесмен цол тэмдэг”, Залуу малчин Ганболдын Цэрэннямд “Тэргүүний залуу малчин цол тэмдгийг” тус тус хадгалуулав.
Энэ үеэр Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй: МЗХ-ны шагнал бол залуучуудыг залуу насандаа ид хийж бүтээж, амжилтын гараагаа эхлүүлж буй үед олгогддог бөгөөд илүү ихийг хийж бүтээгээрэй хэмээн урамшуулдаг шагнал хэмээн тодорхойллоо.
Эхэнбүрд багийн малчин Ганболдын Цэрэнням нь эхнэр 3 хүүхэдтэй. Сумандаа 10 гаран морь уяж айрагдуулсан. 60 гаруй удаа адуучин тэмцээнд оролцож олон удаа амжилт гаргасан үлгэр жишээ малчин залуу,
6-р багийн бизснесмен Хүрэлнямын Алтаннавч нь нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүрдэтийн 3-н бүрд хоршоотой Мал нядалгааны цэг, хүнс болон барааны дэлгүүр ажиллуулж сумынхаа 25-н иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангаж 2024 онд шилдэг аж ахуй нэгжээр шалгарч байсан тухай Батноров сумын засаг дарга Г.Отгонбаяр онцлов.