Бага Чуулганы Гишүүнд Нэр Дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
Сэлэнгэ аймгийн Бага чуулган хуралдав.
2025-06-04
Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооны ээлжит Бага чуулган 2025.06.04-ний өдөр Сүхбаатар сумын Сэлэнгийн долгио чуулгад амжилттай хуралдлаа.
Чуулганд Сэлэнгэ аймгийн Бага чуулганы 119 гишүүнээс 82 гишүүн буюу 68.9 хувийн ирцтэйгээр хуралдсан бөгөөд чуулганд МЗХ-ны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй, Удирдах зөвлөлийн НБД Б.Дөл, гишүүн Б.Чингэс, Б.Дэлгэрбямба, Н.Мягмарсүх, Хяналтын зөвлөлийн дарга Э.Батсүмбэр-Уул, гишүүн Г.Түвшинбаяр нар оролцов.
Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр Мөнхбатын Эрдэнэбат, дэд тэргүүнээр Содхүүгийн Жамбалжамц нар сонгогдсон бол Хяналтын зөвлөлийн гишүүдээр Н.Алтантуул, Х.Бэйбэт даргаар Б.Хунцэнгэл нар олонхийн санал авч сонгогдлоо.
Мөн МЗХ-ны Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдгээр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдааг шагнасныг ерөнхийлөгч Б.Бэлгүтэй гардуулж өглөө.