Бага Чуулганы Гишүүнд Нэр Дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
Сонгон шалгаруулалтын зар
2025-06-20

“МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО” НҮТББ

“YOUTH TOWER” оффисын барилгын төслийн

сонгон шалгаруулалтын урилга

 

Өсвөр үе, залуучуудад зориулсан оффисын барилгыг дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Нэг. Зорилго.

            Улаанбаатар хотын төвд орчин үеийн хотын хөгжил цэцэглэлтэд өнгө нэмэхүйц, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжих орчин болох шийдэл агуулсан бүтээн байгуулалт хийж МЗХ-ны үйл ажиллагааг өргөжүүлэх, нийгэмд залуучуудын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд төслийн зорилго оршино.

Хоёр. Байршил

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11-хороолол /14191/ бага тойруу гудамж 42 тоот хаягт байршилтай.

Гурав. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах

 Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилганд заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр төлөгдсөн 300,000 (Гурван зуун мянга) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Монголын залуучуудын холбоо НҮТББ – 310039009011009249

Гүйлгээний утга: /Компанийн нэр, Регистер/

Дөрөв. Төслийн материал хүлээн авах хугацаа

             Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч, танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 16:00 цагаас өмнө Монголын Залуучуудын Холбооны төв байрны 2 давхар 208 тоотод ирүүлнэ. Тус өдрийн 17:00 цагт нээнэ.

Тав. 

Оролцогчийн санал дараах бүрдэлтэй байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар,ерөнхий танилцуулга
  2. Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан
  3. Татварын байгууллагаас авсан тодорхойлолт
  4. Түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж нэгдэж
    консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал
    ирүүлнэ/
  5. Барилгажилтын төсөл /Эскиз, гадна шугам сүлжээний шийдэл/
  6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан
    графикийн хамт
  7. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3
    жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл
  8. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын
    эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгаа.
  9. Төслийг хэрэгжүүлэх техникийн чадавхын мэдээлэл /өөрийн
    эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн
    мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/
  10. Өсвөр үе, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үзвэр үйлчилгээний газар, соёл спортын танхим зэргийг төсөлд хэрхэн тусгасан тухай дэлгэрэнгүй тайлбар /Кино театр, Кофе шоп, ресторан, Бялдаржуулах төв, урлаг спортын клубүүдэд зориулсан талбай, старт-апп инкубатор, спорт танхим, хурлын танхим гэх мэт/
  11. Монголын Залуучуудын Холбооны оффисын талбайн төлөвлөлт.

 

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11-р хороолол /14191/ Бага тойруу гудамж өөрийн байранд 2-р давхарт 208 тоот,

Утас: 7014-0888 /ажлын цагаар/

И-мэйл: info@myf.mn

Цахим хуудас: www.myf.mn

 

 

                         “МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО” НҮТББ