Дундговь аймгийн Залуучуудын холбооны ээлжит чуулган амжилттай зохион байгуулагдаж, аймгийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэх, залуусын дуу хоолойг бодлого шийдвэрт тусгах чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааныг МЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөл, хяналтын зөвлөлийн дарга Г.Түвшибаяр нар зохион байгуулж , удирдан явууллаа.
Тэд чуулганд оролцсон залуусд МЗХ-ны зорилго,чиглэл,үйл ажиллагааны тухай танилцуулав.
Дундговь аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр MNB телевиз Монголын мэдээ сувгийн Дундговь аймаг дах сурвалжлагч Д.АДЪЯАСҮРЭН
Тэргүүлэгчид 17 ба түүнээс дээш гишүүд байх ёстой бөгөөд аймгийн тэргүүлэгчид:
У.Уянгоо,Х.Мөнхбат, Э.Баянжаргал, Г.Өнөрцэцэг, Ю.Балдорж, Н.Адьяасүрэн,Х.Адьяасүрэн, Х.Алтангэрэл, Э.Ууганцэцэг, Б.Болормаа, О.Орхонтуул, Э.Энхтөр, М.Сугирцэцэг, Д.Аранжиндэмбэрэл,
Ө.Эрдэнэтунгалаг, Э.Улаанхүү,
Б.Гандуулга, Ч.Цогтбаатар, С.Сүхбат нарыг сонголоо. Аймгийн салбар холбооны дэд тэргүүнээр Э.Энхтөр,Г.Өнөрцэцэг нар ажиллахаар боллоо.
Удирдах зөвлөлд төрийн алба, бизнес эрхлэгч, малчин, багш нар зэрэг салбар салбарын төлөөллүүдийг багтаан Дундговь аймгийн залуусруу чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулна гэдгээ салбарын тэргүүн Д.Адьяасүрэн онцоллоо.
Хяналтын зөвлөлийн даргаар Ж.Мөнх-Орших, гишүүнээр Азжаргал, Уртнасан нар томилогдлоо.
Дундговь аймгийн Залуучуудын холбооны ээлжит хуралдаанаар идэвх зүтгэл, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн шагнал хүртэж, сонгогдсон нийт залуустаа халуун баяр хүргэе.