Бага Чуулганы Гишүүнд Нэр Дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Залуучуудын холбооны ээлжит чуулган амжилттай болж өндөрлөлөө.
2026-02-16
2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Залуучуудын холбооны ээлжит чуулган амжилттай болж өндөрлөлөө.
Тус чуулганыг Монголын Залуучуудын Холбооны Хяналтын ерөнхий зөвлөлийн дарга Г.Түвшинбаяр удирдан явуулж дүүргийн салбар бүрийн төлөөлөл болсон залуучууд оролцож, байгууллагынхаа удирдах бүрэлдэхүүнийг ардчилсан зарчмаар сонгосон юм.
Чуулганаар:
• Баянгол дүүргийн Залуучуудын холбооны Тэргүүнээр Бат-Очирын Батжаргал,
• Дэд тэргүүнээр Чулуунбаатарын Даариймаа тус тус сонгогдлоо.
Мөн Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгон баталсан юм.
Шинээр сонгогдсон нийт залуучууддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, бүтээлч санаачилга, манлайллыг хүсэн ерөөе.