Бага Чуулганы Гишүүнд Нэр Дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ой, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үргэлжлэл Монголын Залуучуудын Холбоо болж өөрчлөн шинэчлэгдсэний 35 жилийн ойн хүндэтгэлийн баярын хурал 2026.01.18-ны өдөр Төрийн ордны Их жанжин Д.Сүхбаатар танхимд зохион байгуулагдлаа.
2026-01-18
МЗХ-ны үе үеийн удирдлагууд, салбар холбоод, дэргэдэх байгууллагууд, гүйцэтгэх хорооны нийт ажилчид, түүхийг бүтээн байгуулахад гар бие оролцсон бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бүх цаг үед Монголын залуучуудын байгууллага, залуучуудын эрх ашгийн төлөө цаг хугацаа, хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ажилласан та бүгдээрээ шинэ цаг үеийн залуус бид бахархаж байна.
Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, шинэ цаг үеийн өөрчлөлт, сайн сайхан нийгмийг хамтдаа бий болгохын тулд дижитал шилжилт, хиймэл оюун ухааны эрин үеийн мянга мянган залуус та бүхнийг эрч хүч, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэйгээр хамтдаа бүтээхийг уриалж байна.