МХЗЭ – МЗХ болон өөрчлөн байгуулагдсан өдрөөр ахмад, дунд үеийхэнээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
2025-01-19
104 жилийн түүхтэй МХЗЭ /Монголын хувьсгалт залуучуудын эвлэл/ МЗХ /Монголын залуучуудын холбоо/ болон шинэчлэн зохион байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр.
2025.01.18
Энэ өдөр МЗХ үндэсний залуучуудын байгууллагад гар бие зүтгэн ажилласан үе, үеийн ажилтан, зүтгэлтэн, дэмжигч ахмад, дунд залуу үеийнхэндээ хүндэтгэл үзүүлж байна.
Мөнхийн залуу насны эрч хүчээр жигүүрлэн үеийн үед залуучуудын төлөөлөл, түүчээ болж яваа та бүхэндээ амжилт хүсч, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Залуучуудын байгууллагын үүд ЗАЛУУ хүн бүхэнд нээлттэй.
Ахмад, дунд үеийнхнийхээ үгийг сонсон, үйлсийг залгамжлан ЗАЛУУ насаараа жигүүрлэн хөгжицгөөе.
Ерөнхийлөгч Батмөнхийн Бэлгүтэй