Монголын Залуучуудын Холбооны Үндсэн дүрмийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Залуучуудын Холбоо нь 119 гишүүнтэй “Бага чуулган”-тай байх ёстой. Гэвч 2015 оноос хойш аймаг, дүүргийн Бага чуулганы гишүүний сонгуулийг албан ёсоор зарлаагүй байсан билээ.
2025.04.11-ний өдөр хуралдсан МЗХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар “Бага чуулганы гишүүн сонгон шалгаруулах журам” батлагдсан тул 2025.04.21-ний өдрөөс 2025.05.31-ний хугацаанд олон нийтэд нээлттэйгээр Бага чуулганы гишүүний сонгуулийг зарлаж байна.
Нэр дэвших заавар:

Аймаг, Дүүргийн Залуучуудын холбооны бага чуулган нь 119 гишүүнтэй байна.

Бага чуулганд нэр дэвшигчдийг
www.myf.mn сайтаар нээлттэй бүртгэнэ.

МЗХ-ны татварын журмын дагуу Бага чуулганы гишүүнд нэр дэвшигч нь татвар төлнө.

Аймаг, дүүргийн залуучуудын холбооны тэргүүн, дэд тэргүүн, хяналтын зөвлөл, тэргүүлэгчид нэр дэвшихээ бүртгэлийн маягтад урьдчилан илэрхийлэх ёстой.

МЗХ-ны Удирдах зөвлөлөөс батласан Бага чуулганы гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалт хийгдэж Бага чуулганы 119 гишүүн сонгогдсоны дараа чуулганы товыг Гүйцэтгэх хороо зарлан хуралдуулна.