Бага Чуулганы Гишүүнд Нэр Дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
Буриад Улсын Их сургуульд нийт 24 оюутныг сонгон шалгаруулж 100%-ийн тэтгэлэгтэй суралцуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
2025-05-03
Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Төрсүлд нараар ахлуулсан төлөөлөгчид ОХУ-ын Буриад улсад ажиллаж Буриадын Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн проректор В.В. Номогоева, Оюутны өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт хийж Буриад Улсын Их сургуульд Аймаг бүрээс 1, Улаанбаатар хотоос 3 нийт 24 оюутныг сонгон шалгаруулж 100%-ийн тэтгэлэгтэй суралцуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
Мөн Сайн дурын ажилтан солилцох хөтөлбөрийн хүрээнд Буриад улсаас 2, Монгол улсаас 2 сайн дурын ажилтан солилцож ажиллуулахаар болов.