Бага Чуулганы Гишүүнд Нэр Дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөгт урьж байна.
2025-05-14
🔷2025 оны 5-р сарын 15-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
✅Энэхүү өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээ болон мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой.
📌Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах
📌Байнгын болон түр ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх
📌Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах
📌Ажил олгогчид шаардлагатай ажиллах хүчээр дэмжлэг үзүүлэх
📌Төсөл хөтөлбөрөөр санхүүжилт авсан иргэд, аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах
📌Гадаадад ажиллах хүч илгээх болон Гадаадаас ажиллах хүч авах чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх
📌Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж болон бусад чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх
📌Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, бие даан хөгжих, амьдралын чанарыг нь дээшлүүлэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжил, хамгааллын талаарх үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах
📌Хүүхэд, гэр бүлийн тогтвортой аз жаргалтай, ирээдүйд итгэлтэй гэр бүл, хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх, хөгжүүлэх, оролцоо, хөгжил, хамгааллын талаарх үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах
📌Хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд нээлттэй ажлын байр зарлана
✅Иргэд та бүхнийг хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй үйлчилгээ болон мэдээллийг аваарай.
✅Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.