МЗХ-ны Ерөнхийлөгч Батмөнхийн Бэлгүтэй, Гүйцэтгэх захирал Пүрэвсүрэнгийн Анхбаяр, Гадаад харилцааны нарийн бичиг Батсайханы Батбилэг нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуань, Улс төрийн хэлтсийн атташе Жан Динвэнь нартай албан уулзалт зохион байгуулж, хоёр орны залуучуудын хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад Монголын залуучуудыг хамруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.