Үндэсний залуучуудын зөвлөлд дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 6-Р ХУРАЛ ХУРАЛДАНА.
2026-04-09

МЗХ-ны Удирдах зөвлөл 2026.04.08-ны өдөр хуралдан Үндсэн дүрмийн хүрээнд Үндэсний залуучуудын зөвлөлийн нөхөн сонгуулийг /30 хүртэлх хувьд/ 2026.04.28 – 2026.05.08-ны хооронд зохион байгуулах, ҮЗЗ-ийн ээлжит 6-р хурлын 2026.05.10-ны өдөр зарлан хуралдуулахаар тогтоосон билээ.

Нийт ҮЗЗ-ийн гишүүд та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцохыг урьж байна. Мөн шинээр ротацид орж нэр дэвшин сонгогдох хүсэлтэй 15-39 насны залуу хүн бүрт нээлттэй.