📍 Сүхбаатар сум, Сэлэнгэ аймаг
📅 10 дугаар сарын 06–наас 09
Залуучуудын дуу хоолойг сонсохоос илүүтэйгээр
тэдний санаачилгыг бодит хамтын ажиллагаа болгох цаг.
Энэ удаагийн форумд Монгол, Оросын төр, бизнес, боловсрол, залуучуудын байгууллага болон оюутан залуучуудын төлөөлөл нэг дор цуглаж:
🎓 Боловсрол, тэтгэлэг, оюутан солилцоо
💼 Хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнес
💡 Инноваци, технологи, дижитал хөгжил
🌱 Ногоон хөгжил, байгаль орчин
🎭 Соёл, спорт, сайн дурын үйл ажиллагаа
🌏 Хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлал
гэсэн чиглэлээр санаа → түншлэл → төсөл → үр дүн гэсэн бодит алхамд төвлөрнө.
🤝 4 өдөр
💬 Олон санаа
🌏 Хоёр улсын залуус
🚀 Бодит хамтын ажиллагааны шинэ эхлэл
Форумын хүрээнд хамтарсан ажлын хэсгүүд ажиллаж, 5–6 хамтарсан төсөл, хөтөлбөр сонгон хэрэгжүүлэх, мөн 2027 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зорилт тавьж байна.
🇲🇳 Монгол Улс 🤝 🇷🇺 ОХУ
“Хамтын санаа, Хамтын үйлдэл, Хамтын ирээдүй”
📅 2026.10.06–10.09
📍 Сүхбаатар хот, Сэлэнгэ аймаг
#МонголОросынЗалуучуудынФорум2026
#MongoliaRussiaYouthForum #Selenge2026
#YouthCooperation
#SelengeDeclaration
#МонголОрос
🔊 Бүртгүүлэх заавар: Yapp.mn аппликейшнээ татаж суулгаад чуулга уулзалтандаа бүртгүүлнэ. 20 оролцогч сонгон шалгаруулснаар бүртгэл хаагдана.