Бага чуулганд нэр дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
“УВС АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ V ЧУУЛГАН БОЛЛОО”
2026-09-18

“УВС АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ V ЧУУЛГАН БОЛЛОО”
🔹Увс аймгийн Залуучуудын холбооны ээлжит V чуулган зохион байгуулагдаж, холбооны удирдлага, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн сонголоо.
🔹Чуулганыг Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй, МЗХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Дөл, Хяналтын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Гандорж нар удирдан явууллаа.
🔹Чуулганы үеэр Увс аймгийн Залуучуудын холбооны тэргүүнийг сонгох сонгууль явагдаж, Ц.Баянмөнх нэр дэвшин, чуулганы гишүүдийн олонхийн саналаар тэргүүнээр сонгогдов.
🔹Шинээр сонгогдсон тэргүүн Ц.Баянмөнх холбооны тамга, салбарын гэрчилгээг хүлээн авч, ирэх хоёр жилийн хугацаанд Увс аймгийн залуучуудын нийтлэг эрх ашиг, оролцоо, хөгжил дэвшлийг төлөөлөн ажиллаж, залуучуудад чиглэсэн үр дүнтэй ажил, санаачилгыг хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
🔹Увс аймгийн Залуучуудын холбоо цаашид тэргүүн 1, дэд тэргүүн 1, тэргүүлэгч 19, Хяналтын зөвлөлийн 3 гишүүн буюу нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.
🔹Шинээр сонгогдсон Увс аймгийн Залуучуудын холбооны удирдлага, баг бүрэлдэхүүнд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж, аймгийнхаа залуучуудын хөгжил, оролцоо, манлайллыг дэмжсэн шинэ санаачилга, бүтээлч үйлсээр дүүрэн ажиллахыг хүсэн ерөөе.

https://www.facebook.com/share/p/19PtTVyos7/