Бага чуулганд нэр дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
🐎 МАЛЧ УДМЫН ӨВӨӨ ЗАЛГАМЖИЛЖ, ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ҮЛГЭРЛЭЖ ЯВАА ЗАЛУУ МАЛЧНЫД ЗОЧЛОВ6
2026-09-18

🐎 МАЛЧ УДМЫН ӨВӨӨ ЗАЛГАМЖИЛЖ, ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ҮЛГЭРЛЭЖ ЯВАА ЗАЛУУ МАЛЧНЫД ЗОЧЛОВ
Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй, Увс аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ц.Баянмөнх болон бусад хүндэт зочид Улаангом сумын 2 дугаар багийн малчин Б.Даваабаярын хотонд зочиллоо.
✅ Баярсайханы Даваабаяр нь Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Тэрбээр есөн настайгаасаа мал маллаж өдгөө 16 жил мал аж ахуй эрхэлж байна. Эхнэр, хүүхдийн хамт амьдарч, мал сүргээ дөрвөн төрлөөр өсгөн үржүүлж яваа хөдөлмөрч залуу юм.
✅ Малын ажлынхаа хажуугаар хурдан морь уяж сойн, олон удаа айраг, түрүү хүртжээ. Мөн нийгмийн сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож, бусдыгаа манлайлан, нутаг орныхоо хөгжил, хамтын үйлсэд хувь нэмрээ оруулж явна.
🏅 Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, үндэсний өв уламжлалаа залгамжлан авч явахын зэрэгцээ залуусыг ажлын байраар хангаж буй түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Монголын Залуучуудын холбооны “Шилдэг залуу малчин” шагналаар шагналаа.
Уулзалтын үеэр МЗХ-ны төлөөлөл салбар бүрийн залуусыг дэмжих, нийгмийн баталгааг нь хангах асуудлаар төр, засгийн түвшинд дуу хоолойгоо хүргэн ажиллаж байгаагаа онцолж, залуу малчдын ажил, амьдралыг дэмжихэд онцгой ач холбогдол өгч буйгаа илэрхийллээ.
👏 Залуу малчин Б.Даваабаяр болон түүний гэр бүлд баяр хүргэж, мал сүрэг нь өсөж, хөдөлмөр бүтээл нь арвин байхыг хүсэн ерөөе!