Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй, Увс аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ц.Баянмөнх болон бусад хүндэт зочид Улаангом сумын “Аварга адуучин”, залуу малчин Н.Дорждэрэмийн хотонд зочиллоо.
🐎 Намжилын Дорждэрэм нь Увс аймгийн Тэс суманд төрсөн. Өдгөө ам бүл тавуулаа Улаангом сумын 8 дугаар багт мал маллан амьдарч, 160 үхэр, 35 адуу өсгөн үржүүлж байна. Тэрбээр мал маллагаа, адуу өсгөн үржүүлэх үйлсэд гаргасан хөдөлмөр зүтгэлээрээ 2026 онд Улаангом сумын “Аварга адуучин”-аар шалгарчээ.
🌾 Н.Дорждэрэм өөрийн аж ахуйг эрхлэхийн зэрэгцээ намрын улиралд айл саахалтынхаа хадланг хадаж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь тусалдаг, хамтач хөдөлмөрөөрөө үлгэрлэсэн залуу малчин юм.
🏅 Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэн, үндэсний өв уламжлалаа залгамжлан авч явахын зэрэгцээ залуусыг ажлын байраар хангаж буй түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Монголын Залуучуудын холбооны “Шилдэг залуу малчин” шагналаар шагналаа.
Уулзалтын үеэр МЗХ-ны төлөөлөл салбар бүрийн залуусыг дэмжих, нийгмийн баталгааг нь хангах асуудлаар төр, засгийн түвшинд дуу хоолойгоо хүргэн ажиллаж байгаагаа онцолж, залуу малчдынхаа ажил, амьдралыг дэмжихэд онцгой анхаарч буйгаа илэрхийллээ.
👏 Өв уламжлалаа өвлөж, хөдөлмөр бүтээлээрээ үлгэрлэж яваа Н.Дорждэрэм болон түүний гэр бүлд сайн сайхныг хүсье!