Ховд аймгийн Залуучуудын холбооны ээлжит VI чуулган 2026.09.12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд зохион байгуулагдлаа. Чуулганаар аймгийн залуучуудын холбооны тэргүүнд Буянт сумын Цагаан-Эрэг багийн засаг дарга Я.Загд-Очир болон Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч Ц. Билгүүн нар өрсөлдөж Ховд аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр Я.Загд-Очир нийт төлөөлөгчдийн 70 хувийн санал авч сонгогдлоо.
Ховд аймгийн залуучуудын холбоог тэргүүлэх 35 дахь тэргүүнээр сонгогдсон Я.Загд-Очир аймгийн залуучуудын холбооны тэргүүний үүргийг орлон гүйцэтгэгч З. Баянмөнхөөс тамга, салбарын гэрчилгээг хүлээн авч ирэх 2 жилийн хугацаанд Ховд аймгийн залуучуудын төлөөлөл болон ажиллахаа илэрхийллээ.
Мөн тус чуулганд аймгийн Залуучуудын холбооны тэргүүн асан Ш.Батжаргал хүрэлцэн ирж өөрийн ажилласан хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавьж холбооны туг, болон бусад дурсгалын зүйлсийг дурсгаж, мөн МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Бэлгүтэйд МЗХ-ны лого бүхий адууны тамга гардуулж өгөв.
Шинэ тэргүүнээр сонгогдсон Я. Загд-Очирын саналаар Аймгийн залуучуудын холбоо нь 3 дэд тэргүүнтэй байхаар шийдвэрлэж Ц.Билгүүн, Б.Энхтунгалаг, П.Ганпүрэв нарыг сонгож мөн Аймгийн залуучуудын холбооны 17 тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүн сонгогдон шинэ бүтэцтэйгээр ажиллахаар боллоо.
Шинээр сонгогдсон Ховд аймгийн залуучуудын холбооны баг бүрэлдэхүүнд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж, залуучуудын төлөө шинийг санаачлан бүтээлч үйлсээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.