Бага Чуулганы Гишүүнд Нэр Дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
ОХУ-ын Буриад Улсын Их сургуульд 100 хувийн тэтгэлгээр оюутан залуучууд суралцана.
2025-04-15
ОХУ-ын Буриад Улсын Их сургуульд 100 хувийн тэтгэлгээр оюутан залуучууд суралцана.
МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй Буриадын Их Сургуулийн гадаад харилцааны хэлтсийн дарга төлөөлөгчид, Монгол оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
ОХУ-ын Буриад улсын засгийн газрын тэргүүний санаачлагаар 2022 оноос хэрэгжүүлж буй хэл, уран зохиолын багш бэлтгэх хөтөлбөрт жил бүр 30 оюутан шалгаруулж элсүүлдэг. Сонгон шалгаруулах үйл ажиллагаанд МЗХ хамтран ажилладаг бөгөөд энэ жилээс хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт 18-35 насны залуучууд хамрагдах боломжтой бөгөөд https://my.bsu.ru/lwb/mn/ линкээр бүртгүүлж болно.
2025.04.29-ний өдөр Буриадын Их сургуулийн урилгаар МЗХ-ны удирдлагууд Улаан-Үүд хотод очиж Санамж бичиг байгуулан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна.