Боловсролын ерөнхий хуулийн 4.1 насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэх 14.4.4 иргэний ёс зүйн болон зан төлөвийн боловсрол, 14.4.6 хүмүүнлэг иргэн, тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлэх зүйл заалтуудыг үндэслэл болгон Монгол боловсролын хүрээлэнгээс санаачлан боловсруулсан НИЙГЭМ, СЭТГЭЛЗҮЙ, ЁСЗҮЙ-н үндэсний агуулга бүхий БИ ХЭН БЭ? төсөл, сэтгэлзүйн цагаан толгойн хөтөлбөрийг нийслэлийн ЕБСургуулиудад хэрэгжүүлэх төслийг дэмжин ажиллахаар Хөх хүрээ Монгол боловсролын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Монголын залуучуудын холбоог төлөөлж Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй, Хөх хүрээ- Монгол боловсролын хүрээлэнг төлөөлж, Удирдах зөвлөлийн дарга Н.Солонгоцацралт нар санамж бичгийг баталгаажуулж, албан ёсоор хамтран ажиллаж эхэллээ.
Монгол улсын төрөөс Боловсрол бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа хэмээн үзэж боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх эрхэм зорилго дэвшүүлсэн байдаг.
Сэтгэлзүйн боловсролын дэмжих хөтөлбөрийг ЕБСургууль бүр хэрэгжүүлэх шаардлагатай боловч нөхцөл бүрдээгүйн улмаас хэрэгжүүлэх боломж хомс байгаа тул нийгмийн хариуцлагын шинэ соёл бүтээх үүднээс НЭГ БАЙГУУЛЛАГА- НЭГ СУРГУУЛЬ уриалга дор хүн нийгмийн хөгжлийн Би хэн бэ? төслийн олон талт оролцоог хангахад бид хамтран ажиллана.
Би хэн бэ? төсөл хэрэгжсэнээр өсвөр насны хүүхэд, залуус өөрийн дотоодод болж буй хямрал зөрчилөө шинжлэх ухааны үүднээс танин мэдэж, өөрийнхөө үг, үйлдэл, харилцааг ухамсарласны дараа донтолт, дээрэлхэлт зэрэг сөрөг үйлдлүүд багасаж, цаашлаад зохисгүй үйлдлүүд давтагдахгүй болох үр дүн үзүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн харилцаанд эерэг үр нөлөө авчрах нийгмийн хөгжлийн төсөл юм.
Өсвөр үеийн хүүхэд, залуусын сэтгэлзүйн боловсролыг нэмэгдүүлж, мэдрэмжийн боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, манлайлан ажиллаж буй Хөх хүрээ Монгол боловсролын хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье.
Боловсролоор дамжуулан өнөөгийн нийгмийг аз жаргалтай болгохын төлөө хамтдаа хөдөлмөрлөе!