Бага Чуулганы Гишүүнд Нэр Дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Залуучуудын Холбооны төлөөлөл МЗХ-ээр зочлов.
2025-06-06
“Монгол Улсын Баатар” Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Залуучуудын Холбооны тэргүүн Г.Чимэдлхам болон инженер залуучуудын төлөөллийг МЗХ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй Монголын Залуучуудын Холбооны бодлого үйл ажиллагаа, МЗХ-2030 стратеги төлөвлөгөө, холбооны байрны засвар тохижилтын ажлууд, сэргээгдэх эрчим хүч – нарын хавтангийн төслийн талаар мэдээлэл хийж санал солилцлоо.
Уулзалтын үеэр МЗХ-ны хойд бүсийн чуулганд үйлдвэрийн залуучуудын холбооны төлөөллийг оролцуулах, бусад улсын уурхайчин залуучуудтай танилцах, туршлага судлах солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, уурхайчин залуучуудын өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлууд яригдсан юм.