Алсын хараа, эрхэм зорилго

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монголын залуучуудын эрх ашгийг хамгаалах, дэмжих зорилгоор тэдгээрийн оюун ухаан сэтгэлгээ, бие бялдрыг хөгжүүлэх, бие даасан зорилготой, шударга, аз жаргалтай амьдрах боломжоор хангах явдал юм.

 

АЛСЫН ХАРАА

Монгол Улсын хөгжлийг хөтлөх, эрх мэдэлтэй нэгдсэн залуучууд

 

Үнэт зүйлс

Эв нэгдэлтэй байх:

МЗХ Монгол Улсыг шударга, хөгжингүй улс болгох гол хүч болсон залуучуудыг эв нэгдэлтэй

байж, бие биенээ дэмжин хамтран ажиллахад уриална.

Ил тод байдал:

МЗХ нь өөрийн бүхий л үйл ажиллагаанд ил тод байх зарчмыг баримталж, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад мөн адил ил тод байхыг уриална.

Бие даасан байх:

МЗХ нь залуучуудын төлөө залуучууд өөрсдөө ажиллах бөгөөд энэхүү бие даасан байдал нь ямар нэг дарамтгүй, эрх ашгийн зөрчилгүйгээр залуучуудыг уриалах, дэмжих гол хөшүүрэг болно.

Xариуцлагатай байх:

МЗХ-ны бүх ажилтан, гишүүд нь өөрсдийн бүхий л үйл ажиллагаандаа хариуцлагатай хандаж, адил тэгш хариуцлагатай байхыг төрийн бус байгууллагуудад уриална.

Эрх мэдэлтэй байх:

МЗХ-ноос Монголын залуучуудын эрх мэдэлтэй байхыг дэмжих бөгөөд улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд нөлөөлөх оролцох эрхийг нэн тэргүүнд тавина.

Идэвхтэй иргэн байхыг дэмжих:

МЗХ-ноос Монгол улсад илүү эрх тэгш нийгэм байгуулахад залуучуудыг идэвхтэй, эерэг хандлагатай оролцохыг дэмжинэ.

Ардчилсан зарчим:

МЗХ нь эрх чөлөөтэй, шударга ардчилсан зарчмаар үйл ажиллагаагаа явуулна.

Тогтвортой байдал:

МЗХ үндэсний соёл, ев уламжлал, байгаль орчноо хамгаалах, тогтвортой эко хөгжлийг хангахыг нэн тэргүүнд тавьж ажиллана.