Стратегийн үндсэн суурь үзэл баримтлал
МЗХ нь орон нутгийн идэвхтэй залуусын нэгдсэн үйл ажиллагаагаар дамжуулан тогтвортой хөгжлийг бий болгоно. Идэвхтэй иргэнийхээ хувьд хүчирхэг залуучууд орон нутгийн тулгамдсан асуудлуудыг хариуцаж, зорилтот, тогтвортой шийдлийг олж тогтоодог. МЗХ-ны гишүүд өөрсдийн амьдрал, улс орныг хөгжүүлэх хүсэл эрмэлзлээс үүдэн цаг үеийн хамгийн чухал сорилтуудыг даван туулах сэтгэл, зориг байх ёстой.
“МЗХ нь тогтвортой хөгжлийг
бий болгохын тулд нийгмийн
бүхий л салбарыг нэгтгэдэг
байгууллага байх болно.”
Тогтвортой хөгжлийн үр нөлөөг бий болгохын тулд тулгарч буй сорилт болон шийдлийг хамтад авч үзэх нь нэн чухал юм. Олон нийтийн өмнө тулгамдаад буй бүхий л сорилтыг тодорхойлохоор бий болгоно.
Идэвхтэй нийгмийн инновацийн төсөл (SIP – Social Innovation Project)-ийн аргачлал нь олон нийтэд хамгийн тулгамдсан хэрэгцээг шийдвэрлэх, тогтвортой арга замыг бий болгох, улмаар тогтвортой үр нөлөөг төслүүдээрээ дамжуулан бий болгох арга замыг тодорхойлдог.