Шагнал

Нэг. Нийтлэг үндэслэл

 

Од, одон

  1.       “ШИЛДЭГ УДИРДАГЧ” ОДОН
  2.       “ЗАЛУУ УДИРДАГЧ” ОДОН
  3.       “ШУДАРГА ЁСНЫ АЛТАН ОД”
  4.       “ЭВ НЭГДЛИЙН МӨНГӨН ОД”
  5.        “АМЖИЛТЫН ХҮРЭЛ ОД”

Цол тэмдэг

  1.       “Тэргүүний залуу” цол тэмдэг
  2.       “Төрийн залуу түшээ” цол тэмдэг
  3.       “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэг
  4.       “Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдэг
  5.       “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэг
  6.       “Тэргүүний залуу хуульч” цол тэмдэг
  7.       “Тэргүүний залуу инженер” цол тэмдэг
  8.       “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдэг
  9.       “Эр зоригийн алдар” цол тэмдэг
  10.    “Тэргүүний залуу бизнесмэн” цол тэмдэг
  11.    “Уурхайчны алдар” цол тэмдэг
  12.    “Тамирчны алдар” цол тэмдэг
  13.    “Залуу зохион бүтээгч” цол тэмдэг
  14.    “Тэргүүний малчин залуу” цол тэмдэг
  15.    “Тэргүүний тариаланч залуу” цол тэмдэг
  16.     “Цэргийн алдар” цол тэмдэг
  17.    “Тэргүүний хилчин” цол тэмдэг
  18.    “Тэргүүний сурагч” цол тэмдэг
  19.    “Тэргүүний залуу багш” цол тэмдэг
  20. “ Тэргүүний залуу эмч” цол тэмдэг
  21.    “Тэргүүний оюутан” цол тэмдэг

 

Хоёр. Шагналд тавигдах шаардлага

МЗХ-ны од, одон, цол тэмдгээр тухайн салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан, ажлын өндөр амжилт бүтээл гаргасан тэргүүний хүмүүсийг шагнахад энэ журмыг мөрдөнө. МЗХ-ны шагналыг хүртэгсэд нь залуучуудын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж, олон талт ажлын нэн  тэргүүн эгнээнд явах хошуучлагч байх төдийгүй залуу үеийнхний бахархал, үлгэр дууриалал болон ажилласан байна.

 

2.1 Од, одон

2.1.1       “ШИЛДЭГ УДИРДАГЧ” ОДОН

Монгол Улсын хөгжилд  онцгой амжилт үзүүлж, нийтээр хүлээн зөвшөөрөхүйц хувь нэмрээ оруулсан 35-аас дээш насны олонд танигдсан, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог эдийн засаг, бизнес, нийгэм, улс төрийн зүтгэлтэн байна. Шагналыг жилд нэг удаа Монголын Залуучуудын Холбооний Ерөнхийлөгчийн тушаалаар олгоно.

2.1.2       “ЗАЛУУ УДИРДАГЧ” ОДОН

Тив, дэлхий болон улсынхаа хэмжээнд нэр алдраа цуурайтуулахуйц бүтээл туурвил  гаргасан, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог 40-өөс доош насны эдийн засаг, бизнес, нийгэм, улс төрийн зүтгэлтэн байна. Шагналыг  жилд нэг удаа Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар олгоно.

 

2.1.3       “ШУДАРГА ЁСНЫ АЛТАН ОД”

Тив, дэлхий болон улсынхаа хэмжээнд шударга ёсны үнэлэмж хэмжүүр болсон, шударга ёсыг сахин хамгаалагч, түгээн дэлгэрүүлэгч, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог амжилт бүтээлээрээ хошуучлагч эрхмийг шагнана.

 2.1.4       “ЭВ НЭГДЛИЙН МӨНГӨН ОД”

Тив, дэлхий болон улсынхаа хэмжээнд эв нэгдлийг сахиулсан, эв нэгдлийн төлөөх үйл хэргийг идэвхитэй, тууштай дэмжигч, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог, бусаддаа үлгэр дууриалал болсон залуучууд болон хамт олныг шагнана.

2.1.5       “АМЖИЛТЫН ХҮРЭЛ ОД”

Тив, дэлхий болон улсынхаа хэмжээнд нэр алдраа цуурайтуулахуйц бодитой амжилт гаргасан, тухайн амжилт нь иргэд болон хамт олондоо өндрөөр үнэлэгдсэн, бусдыгаа амжилтанд хөтлөн уриалан дуудагч, бусаддаа үлгэр дууриалал болсон залуучууд болон хамт олныг шагнана.

 

2.2 Цол тэмдэг

2.2.1 “Тэргүүний залуу” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүн нь дээд боловсролтой өөрийн ажиллаж буй салбарт болон улс эх орондоо бодитой үнэлэгдэхүйц өндөр амжилт гаргасан байна. Хариуцсан ажлын үзүүлэлт, чанар, амжилт, бүтээл нь  олон улс, улс, хот, аймгийн хэмжээнд  үнэлэгдсэн байх. “Монгол залуу хүний эрмэлзэх 9 зүйл”-ийг мөрдлөг болгон ажиллаж, оюуны өндөр бүтээл гаргасан, хамт олныхоо дунд нэр хүндтэй, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог, тухайн байгууллагадаа 5-аас доошгүй  жил ажилласан, бусдыгаа манлайлан, удирдан зохион байгуулах чадвартай тэргүүний залуучууд байна.

2.2.2 “Төрийн тэргүүний залуу түшээ” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүн нь төрийн албан хаагч байх бөгөөд өөрийн ажиллаж буй салбар болон улс эх орныхоо хөгжилт цэцэглэлтэнд бодитой хувь нэмэр оруулсан.Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй.Салбартаа амжилт гарган 5 жил тогтвортой ажилласан, тухайн хамт олон дотроо 3-аас доошгүй жил ажиллаж, амжилт бүтээл нь хамт олон, үйлчлүүлэгч, мэргэжлийн хүмүүст үнэлэгдсэн, мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог манлайлагч залуучууд байна.

2.2.3 “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Залуу үеийнхнийг халамжилж, сурган хүмүүжүүлэх, удирдан зохион байгуулах,  хошуучлах, манлайлах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж байгаа, төр, олон нийт, соёл боловсрол, шинжлэх ухааны болон аж ахуй, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа 45-аас дээш насны, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог хүмүүс байна.

2.2.4 “Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь залуу үеийг сурч, хөдөлмөрлөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин нөхцөлийг бий болгож залуу үеийн төлөө өөрийн хүчин чадал авъяас билгийг дайчлан ажиллаж тодорхой бодит үр дүнд хүрсэн,Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог, Нийгэм, хүмүүнлэгийн үйлсэд бусдыгаа хошуучлан ажиллаж байгаа төрийн болон ТББ-ын үе үеийн ахмад ажилтан болон идэвхитэн залуучуудад байна.

2.2.5 “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд: “Монгол залуу хүний эрмэлзэх 9 зүйл”-ийг мөрдлөг болгон ажиллаж, хамт олныхоо дунд нэр хүнд нөлөө бүхий, залуучуудын байгууллагын ажилд идэвхи санаачлага гарган ажилладаг, үндсэн салбартаа 3-аас доошгүй  жил ажиллаж, хөдөлмөр бүтээлийн амжилт гаргасан, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог  залуучуудад байна.

2.2.6 “Эр зоригийн алдар” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд: Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, ямар нэгэн осол гэмтлийн үед онцгой үүрэг гүйцэтгэсэн хүний амь нас, эд хөрөнгө аварсан бол ажилласан жил, боловсрол, нас харгалзахгүй олгоно.

2.2.7 “Тэргүүний залуу хуульч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд: Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь хуульч мэргэжилтэй, эрх зүйн салбарыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл хэрэгт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай , ажлын үзүүлэлт, амжилт бүтээл нь хамт олон, мэргэжлийн хүмүүст үнэлэгдсэн, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог хуульч, эрх зүйч байна.

2.2.8 “Тэргүүний залуу бизнесмэн” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь бизнесийн салбарт 5-аас доошгүй жил үр бүтээлтэй, тухайн байгууллага, аж ахуйн нэгжид тогтвор суурьшилтай тасралтгүй 3 жил хамт олноо манлайлан ажилласан, эсвэл хувийн бизнесийн үйл ажиллагааг амжилттай 3 ба түүнээс дээш жил явуулж буй удирдан зохион байгуулах ур чадвартай, компаниа тогтвортой амжилттай ажиллуулж байгаа, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог залуучууд байна.

2.2.9 “Тэргүүний залуу инженер” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь үйлдвэрлэлийн технологийг шинэчлэн хөгжүүлэх, техник зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрийг хөнгөвчлөх, бүтээмжийг дээшлүүлэх талаар бодитой ажил хийсэн, шинэ бүтээл, оновчтой санал гарган хэрэгжүүлсэн, байгууллага хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн тухайн салбартаа 5 жил ажилласан тэргүүний залуучуудад байна.

2.2.10 “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь сэтгүүл зүйн салбарт 5 жил ажилласан, тухайн хамт олноо манлайлан, үр бүтээлтэй ажиллаж аливаа нам хүчнээс хараат бус, шударга, зарчимч, ил тод нийтлэл нэвтрүүлгийг бэлдэж байсан ур чадвартай, амжилт бүтээл нь хамт олон болон мэргэжлийн ур чадвартай хүмүүст үнэлэгдсэн, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог байна.

2.2.11 “Залуу зохион бүтээгч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь шинжлэх ухааны салбарт ажиллаж өөрийн авъяас чадварыг дайчлан амжилт гаргасан хийж бүтээсэн бүтээл нь нийгэмд болон шинжлэх ухааны хөгжилд  бодитой хувь нэмэр оруулсан хүүхэд, залуучууд байна.

2.2.12 “Тамирчны алдар” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд: Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь олимп, тив дэлхийн наадамд амжилттай оролцож  байсан, Монгол улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд мандуулсан, гадаадын болон дотоодын спорт тэмцээнд онцгой амжилт үзүүлсэн, нийтийн биеийн тамир, шинэ спортын төрлийг хөгжүүлсэн, үндэсний спортод амжилт гаргасан, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог залуучууд байна.

2.2.13 “Уурхайчны алдар” цол тэмдгийг дараах шалгуур үзүүлэлтийг үндэслэн олгоно.Үүнд: Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь уул уурхайн салбарт 6-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан, салбар болон байгууллагынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан. Тухайн байгууллага, аж ахуйн нэгжид тогтвор суурьшилтай тасралтгүй 3 жил хамт олноо манлайлан ажилласан, өндөр ур чадвартай, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог залуучууд байна.

2.2.14 “Цэргийн алдар” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд: Улс орны аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах, байлдааны бэлтгэл сургууль, цэргийн техникийн өндөр зэрэг эзэмшигч, цэргийн албан хаагчид, тухайн ажил мэргэжлээрээ хүч чадлаа дайчлан ажилласан, эрхэлсэн ажилдаа онцгой гавьяа байгуулсан, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог цагдаа, дотоодын болон бүх цэргийн хэвшлийн байгууллагын залуучууд байна..

2.2.15 “Тэргүүний хилчин”  цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Улсын хил хамгаалах байгууллагад идэвхи зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа болон улс орны хил хязгаарын  аюулгүй байдлыг сахин хамгаалах, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах,  хил хамгаалалтанд гарамгай  амжилт гаргасан, хил судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог залуучуудад олгоно.

2.2.16 “Тэргүүний тариаланч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, газар тариалангийн системийг боловсронгүй болгох, хадлан бэлчээрийг сайжруулах, шинжлэх ухаан техникийн дэвшил, шинэ санаачлага, ажлын арга барилаараа манлайлж, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог тэргүүний залуучуудад олгоно.

2.2.17 “Тэргүүний малчин залуу” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчин залуучуудад ахмад малчдын мал ажиллагааны шилдэг арга туршлагыг  бүтээлчээр  эзэмшүүлэх, тэдний хөдөлмөрийн идэвхи санаачлагыг өрнүүлж ажлын амжилтыг дээшлүүлэн, мал сүргийг байнга өсгөх, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар амжилт гаргасан, төл бойжуулах, ашиг шимтэй мал үржүүлэх, малд тарга хүч авахуулах, өсвөр малыг онд сайн оруулан тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа тэргүүний шилдэг залуучуудад олгоно.

2.2.18 “Тэргүүний залуу багш” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Боловсролын салбар болоод сурган хүмүүжүүлэх үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, хариуцсан ажлын үзүүлэлт, сургалтын чанар, амжилт, бүтээлээрээ нь аймаг, хот, улс, олон улсын хэмжээнд үнэлэгдэн ажилласан Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог хүн байна.

2.2.19 “Тэргүүний залуу эмч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд: Тухайн шагналд тодорхойлогдож буй хүн нь улс орны эрүүл мэндийн салбарт онцгой хувь нэмэр оруулсан, тухайн салбартаа онцгой үүрэг гүйцэтгэж , эрүүл мэндийн салбартын эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажилласан Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог хүн байна.

2.2.20  “Тэргүүний оюутан” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүн нь их, дээд сургуулийн оюутан байх бөгөөд хот,улс,олон улсын хэмжээнд олон нийтийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхи санаачлагатай оролцож , урлаг, спортын аль нэг төрлөөр тодорхой амжилт гаргаж, мэдлэг чадвар,авъяас билгээрээ тэргүүлсэн оюутныг шагнана.

2.2.21 “Тэргүүний сурагч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүд байх бөгөөд Олон улсын, улсын, орон нутгийн болон нийслэлийн олимпиадад тэмцээнүүдэд амжилттай оролцсон, авъяас чадвар, сурлага, хүмүүжлээрээ амжилт гаргаж үе тэнгийнхнийхээ талархал хүлээсэн, ажил үйлс , авъяас бүтээлээрээ манлайлж яваа,бүрэн дунд мэдлэг чадварын түвшин тогтоох шалгалтаар бүх хичээлийн үнэлгээ нь А  үнэлгээтэй сурагчдийг шагнана.

Гурав. Шагналыг мэдүүлэх

3.1  Шагнуулах саналыг тухайн байгууллагын удирдлагын болон нийт хамт олны хурлаар хэлэлцэх ба шагнуулах үндэслэлийг тодорхой бичиж, ажлын үзүүлэлт, судалгаа, тооцоогоор баталгаажуулан, нээлт, бүтээлийн жагсаалтыг хуулбарлан хавсаргана. Дараах материалуудыг бүрдүүлж, МЗХ-ны анхан шатны байгууллагын /Тухайн байгууллага, бүх нутаг дээрхи Залуучуудын зөвлөл/ дэмжсэн албан тоот гаргуулж www.myf.mn сайтаар хүргүүлнэ. Үүнд:

3.1.1    Тухайн байгууллагын  стандарт бүхий албан бланканд төлөвлөсөн албан бичиг байх,

2.1.2   Шагналд нэр дэвшүүлсэн хүний анкет, үндэслэл / Зөвхөн МЗХ-ны шагналын Анкет байх ба www.myf.mn сайтаас татаж авна/, /фото зураг 3х4/,

3.1.3     Хамт олны хурлын протокол

3.1.4   Тухайн хүний ажил байдлын тодорхойлолт , /үндсэн байгууллагын захирал, дарга нарын хамтран гаргасан /, бүтээлийн жагсаалт

3.1.5  Шагналд тодорхойлж буй хүнийг МЗХ-ны шагнагдах шийдвэр гарсны дараа тухайн байгууллагаас үндсэн цалинтай тэнцэхүйц болон дүйцэхүйц шагнал урамшуулал олгохыг зөвшөөрсөн Захирлын тушаал,

3.1.6    Аймаг, дүүргийн Залуучуудын холбоо болон дэргэдэх байгууллага нь гүйцэтгэх хорооноос гаргасан стандарт бүхий албан бланканд шагналын хүсэлтийг ирүүлэх

3.2 Шагналд нэр дэвшсэн хүний ажил байдлын тодорхойлолт нь нийт ажилласан хугацааны ажлын амжилт, үр бүтээл, оруулсан хувь нэмрийг үнэн зөв, тодорхой бичих ба тухайн тодорхойлуулж буй хүний ёс зүйн  байдал,  ажил мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн түвшингийн үнэлгээг сүүлийн 3-5 жилээр гаргаж, холбогдох судалгаа, үр дүн, амжилтын үзүүлэлт, бүтээлийн жагсаалт, уран бүтээлийн CD, DVD, ном, хөтлөн явуулдаг сошиал медиа хэрэгсэл/ блог, фэйсбүүк, твиттер г.м/ зэрэг холбогдох баримт бичгийг хавсаргасан байна.

3.3 Журамд заасан болзлыг бүрэн хангасан, ямар нэг байгууллагад харьяалагддаггүй иргэнийг харъяалах баг, хороо, төрийн бус байгууллага, иргэн тодорхойлж болно.

3.4 Монголын Залуучуудын Холбооны шагналаар Монгол Улсын иргэн, гадаадын иргэнийг шагналд тодорхойлж болох бөгөөд дээрхи журмын дагуу материал бүрдүүлнэ.

3.5 Монголын Залуучуудын Холбооны шагнал болох од, одон мөн “Хөдөлмөрийн алдар”, “Эр зоригийн алдар”, “Тамирчны алдар”, “Уурхайчны алдар” цол тэмдгээр байгууллага, хамт олныг шагналд тодорхойлж болох бөгөөд дээрхи журмын дагуу материал бүрдүүлнэ.

3.6 Өмнө шагнагдсан шагналаас хойш 3-аас доошгүй жил тогтвортой ажиллаж, ажлын амжилт бүтээл нь өмнөх түвшнээс ахисан нөхцөлд дараагийн шатны шагналд нэр дэвшүүлнэ.

3.7 Бүх нийтийн баяр ёслолын үед / Шинэ жил, цагаан сар, ОУ-ын тэмдэглэлт өдөр, Үндэсний их баяр наадам, Бүгд Найрамдах Улс тунхагласны баяр /тэмдэглэлт өдөр болохоос 5 хоногийн өмнө хамгийн сүүлийн материалыг хүлээж авна. Заасан хугацаанаас хэтэрсэн материал хүлээж авахгүй.

3.8 Шагналд нэр дэвшүүлж буй хүний бүрдэл болсон материалыг хүлээн авснаар Монголын Залуучуудын Холбоо тухайн байгууллага, хувь хүний өмнө ямар нэг үүрэг хүлээхгүй.

Дөрөв. Шагналыг шийдвэрлэх болон олгох

4.1 Шагналд тодорхойлсон хүмүүсийг шагнах эсэх шийдвэрийг МЗХ-ны шагналын мэргэжилтнээр хянагдан Ерөнхий нарийн бичгийн дарга гаргана.

4.2 Шагнал бүрийг хувийн дугаар бүхий өргөмжлөл эсвэл үнэмлэх, медалийн хайрцаг, энгэрийн тэмдэг, дурсгалын зүйлс дагалдан олгогдоно.

4.3 Шагналын нөөцийг тогтвортой хадгалах зорилгоор 1 төрлийн шагналаас 1 байгууллагад 5 ширхэгээс олон тоогоор олгохгүй.

4.4 Шагнал олгохоор шийдвэрлэгдсэн тохиолдолд МЗХ-ны шагналын санд нэг бүр 65.000 /жаран таван мянга/ од – 250.000 /хоёр зуун тавин мянган төгрөг/, одон – 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хураамжийг тушаасан тохиолдолд олгоно.

4.5 Шагналд нэр дэвшигчдийн бүрдүүлсэн материал нь нэг сарын хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд / материал ирүүлсэнээс хойш 1 сарын дотор шагналаа аваагүй тохиолдолд материал хүчингүй болно / ирүүлсэн материалыг буцаан олгохгүй, архивын баримт болгон хадгална.

4.6 Монголын Залуучуудын Холбооны шагналаар шагнагдсан хүмүүст байгууллагаас нь тухайн хүнд үндсэн цалингийн 50 хувьтай дүйцэхүйц болон түүнээс дээшхи хэмжээний мөнгөн урамшууллыг заавал олгоно.

4.7 МЗХ Бүрдэл гүйцэд материалыг хүлээн авснаас хойш ажлын 5-7 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.

4.8 Шагналыг яаралтайгаар олгож болох бөгөөд нэмэгдэл төлбөрийг / 1 бүрийн нэмэгдэл үнэ 5000 төгрөг / Монголын Залуучуудын Холбооны шагналын санд шилжүүлсэн тохиолдолд 48 цагийн дотор шийдвэрлэн олгоно.

Тав. Тэмдэг, үнэмлэхийг нөхөн болон сольж олгох

5.1 Тухайн шагналыг гээж үрэгдүүлсэн буюу гэмтээсэн тохиолдолд тухайн хүний ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, ирүүлсэн өргөдлийг үндэслэн шагналын тэмдэг, үнэмлэхийг төлбөртэйгээр нэг удаа нөхөн олгоно.

5.2    Нөхөн олгоход дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

5.2.1  Үнэмлэх, тэмдэг нөхөн олгохыг хүссэн өргөдөл,

5.2.2  Иргэний үнэмлэхний хуулбар

5.2.3  Шагналын үнэмлэхний хуулбар / тэмдэг нөхөн авах бол /

5.2.4  Мөнгө тушаасан баримт

5.2.5 Гээгдүүлсэн медаль 60 000

5.2.6 Гээгдүүлсэн үнэмлэх 20 000