Говийн Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн наймдугаар үеийн Тахилч, Шарнууд овгийн Алтангэрэлийн Алтан-Очир маань 2025.07.22-ны өдөр зуурдаар хорвоог орхисонд Монголын Залуудуудын холбооны нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Тахилч А.Алтан-Очир маань Улаанбаатар хот дахь Дорноговь аймгийн Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр Дорноговь аймгийн залуусын төлөөлөл болон сонгогдон ажиллаж байсан билээ.
Тэрээр шинийг эрэлхийлэгч, санаачлагч, ухаалаг, эерэг сэтгэлтэй, бусдад тусархаг, өгөөмөр сэтгэлтэй, алиа хошин зантай, залуу удирдагч байсан юм. Түүнтэй хамт өнгөрүүлсэн үе тэнгийнхний сэтгэл зүрхэнд тэр үүрд амьдран үлдэх болно.
Тахилчийн гэгээн дурсгал нь залуучуудад урам зориг, үлгэр дууриал болох бөгөөд Монголын залуучуудын хөгжлийн замд түүний мөр үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна.
Түүний хайрт ээж, гэр бүл, хань, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, анд нөхдөд энэ хүнд хэцүү цаг үед гүн эмгэнэл илэрхийлж, сэтгэлийн гүнээс хамтдаа шаналж байгаагаа илэрхийлье.
Монголын Залуучуудын Холбоо